Хүүхдийн номын өргөө кино цагаараа

k-1-1-1024x683Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс ээлжит “Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”-аа уншигч хүүхдүүдэд толилууллаа. 2016 оны 10 дугаар сарын 28-нд “Дусал ус ч амьдрал бэлэглэнэ” баримтат киног сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд зориулан үзүүлсэн юм. Энэ удаагийн кино цагийг номын санч Л.Эрдэнэбат хөтлөн явуулж, сурагчдад усны тухай сонирхолтой мэдээлэл хүргэж, сүүлийн үеийн тоо баримтыг дэлгэн, харилцан ярилцлаа. Усны ашиг тус, цэвэр усны хомсдол, түүнээс гарах үр дагаврын тухай мэдээлэл сонсч, баримтат кино үзэхээр ирсэн 40 гаруй сурагч усаа хайр гамтай хэрэглэх, байгаль орчноо хамгаалах талаар тодорхой ойлголттой тарцгаасан биз ээ.

Хүүхдийн номын өргөө

k-4-1-1024x683

k-3-1-1024x683
k-2-1-1024x683

chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …