Өмнөд Солонгос улсын тэргүүлэх компанийн нэг болох Самсунг компанийг тус улсын Цагдаагийн газраас шалгахаар болсон байна.
Тус компани нь өнгөрөгч оны 10-р сард бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанид 3 тэрбум 500-н сая вон шилжүүлэн өгч бэлэглэсэн ба энэ нь хоёр сая 800-н мянган евро гэсэн үг юм.
Самсунг компани уг мөнгийг “Солонгос улсын морин спортын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хандивласан. Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн охин Жонг Ю Ра нь морин спортоор цаашдаа ч амжилт гаргах боломжтой тамирчин тул манай компанийн зүгээс түүнд дэмжлэг үзүүлсэн” гэж мэдэгдсэн байна.
Гэвч хэргийг шалгаж байгаа цагдасгийн ажилтнууд Самсунг компани хоёр сая 800-н мянган евро-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн компанид хандивлахдаа хэн нэгний дарамт шахалтад өртөж, хүчээр хандивласан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.