Хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулав

13-1-1Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс,  13 дугаар хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагуудын захирлуудад “Хууль сурталчлах  өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр жижиг дэлгүүрүүдийг хөгжүүлэх бодлого,  худалдааны өнөөгийн чиг хандлага, олон улсын туршлага, Нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээ, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх, нэмэгдсэн өртөгийн албан татварын талаар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,Татварын хэлтэс, Бизнесийн их сургуулийн багш нар дэлгэрэнгүй мэдээллийг хийж  нийт 60 гаруй аж ахуйн нэгж, иргэд хамрагдав. Өдөрлөгийн хүрээнд Тэлмэн импекс ХХК-ий хүнсний дэлгүүрт үзүүлэх сургуулийг зохион байгуулж худалдааны байгууллагуудын хаягжилт, гэрэлтүүлэг, бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, өрөлт хураалтын талаар  ажлын байран дээрх зөвлөгөөг өгч харилцан  туршлага судаллаа.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

13-2-1

13-3-1

13-4-1

chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …