Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 2-ны өдөр хуралдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч тогтоолоор баталгаажуулав.Ирэх дөрвөн жилд Чингэлтэй дүүргийн 35 Төлөөлөгч Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү дүүргийнхээ иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо.Мөн үеэр шинээр сонгогдсон 35 Төлөөлөгчдөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэг гардуулж баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Чингэлтэй дүүрэг