Банкны зээлтэй иргэдэд төрийн ХАЙР хэрэгтэй байна

Банканд зээлтэй түүний төр засгийн нөлөөлөөс үүдэн төлж чадахгүйд хүрсэн иргэдэд төр эдийн засаг сэргэж эх орон хөл дээрээ бостол нь хугацаа олгох “зангарагатай” байх хэрэгтэй байна. Зээлийн дарамтаас үүдэлтэй стресстэх, улмаар ходоод гэдэсний шархлаа үүсэх, цаашлаад элдэв хавдар тусах нь энүүхэнд болж.

oglo78n5o69q5gfsud0jjtu22

Улс төрийн нам, сонгууль, үзэл бодлын зөрчилдөөнөөс үүдэн иргэд нийгмийн золиос болох ёсгүй юм. Элгээр нь хэвтсэн эдийн засагтай төрийн удирдлагыг авсан гэх МАН банкны зээлтэй түүнийгээ төлөх эх үүсвэр нь буюу ажил, бизнес, наймаа нь эдийн засгийн хямралаас болж хаагдсан иргэдэд нэг удаагийн зээлийн хугацааг сунгаж өгөх дорвьтойхон шийдвэрийг гаргамаар байна. Банк том уу, төр том уу? Энэ бол иргэдийн буруу биш юм. Зээл олгосон банкны буруу ч биш. Эдийн засгийг ийм байдалд оруулсан нь төрийн удирдлагын буруутай үйлдэл. Тиймээс тэрний буруу, тэр ийм болгосон гэж хэн нэгнийг “онилон чичлэхийн” оронд бүгд хэлэлцэж иргэдийн төрөл бүрийн зээлээс эдийн засаг сэргэтэл хэсэгхэн хугацаанд чөлөөлөх шийдвэрийг гаргах нь иргэдийн амьдралд ус агаар мэт хэрэгтэй байна.

Угаас өдөр тутмынхаа идэх уухыг гүйцэхгүй, өвдөж зовохоо эмчлүүлж чадахгүй байхад юун банкны зээл. Банк ч хүний хуучин хэрэглэж байсан үл хөдлөхүүдийг хураан аваад ашиггүй. Хямдаар ч зарагдахгүйд хүрээд байна.

146396232057424ad00ffb1

Тиймээс төр улсын хамгийн том аппарат гэдгээ харуулж иргэдэд нэг удаагийн боломжийг олгосон анхны улс болох боломжтой. Үүнийг дэлхий нийтээрээ ч шагшин гайхах байх. Гэхдээ төр дампуурлаа зарлаагүй байхад иргэдээ анхааралдаа авч болохгүй гэх газаргүй.

Бид хөрсөөрөө дүүрэн алттай, бэлээрээ дүүрэн малтай, оюуны чадамжийг дэлхий хүндэлдэг ч хөгжиж чадахааргүй “биеэ отсон” үйлдэлтэй юм. Улсыг нэг өрх гэж төсөөлбөл: Аав хоймортоо суугаад нууц мөнгөтэй /оффшортой/, ээж галын дэргэд хүүхдүүдээ хооллох хоолгүй, ах банкны өртэй түүндээ стресстэй, ажилгүй, эгч ажилгүй, нөхөргүй олон хүүхэдтэй, дүү нар цэцэрлэггүй, бас бөөн өвчин тархсан ийм л дүр зургаар илэрхийлж болох байна.

Нэг үгээр Монгол хүн гэж нэг овоглогдох байж бие биенээ гэсэн сэтгэл дутаад байна. Өртэй байх үгүй нь төрд хамаагүй мэтээр сонссон ч сонсоогүй мэт, харсан ч хараагүй мэт нүдээр харсаар аврах боломжтой байхад хүнийг үхүүлж байгаатай л адилхан.  Төр мөнгө босгоно гэж иргэдийнхээ халаасыг “тэмтэрдэггүй” байх ёстой. Гурвалжин тэмдэг, галын хор, эмийн сангаас дөрвөн тэрбумыг босгож байхынхаа оронд өртэй Монголчууддаа нэг л шийдвэр гаргаад өгчихвөл энэ төрийн, энэ намын жинхэнэ хайр хүргэсэн шийдвэр болно доо. Төр түмэн олонд таалагдах тийм ч хэцүү биш. Хөрсөн дээр л буугаад харах хэрэгтэй дээ.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22-34

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …