Д.Трамп эхний ээлжинд 3 сая цагаачийг эх орноосоо хөөх болон шоронд хорино гэж мэдэгдлээ

90cmzrnze6etxsf1psvhxnxlmvj60kof-large

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Бүгд найрамдах намын нэр дэвшигч, Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Дональд ажлаа авсныхаа дараа хууль бус цагаачидтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, эхний ээлжинд гурван сая цагаачийг эх орноосоо хөөх болон шоронд хорих арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр саяхан “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа, Ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсныхаа дараа сонгуулийн үеэр ард түмэндээ амалж байсан хууль бус цагаачидтай тэмцэх ажлаа шуурхайвчилна гэдгээ хэлжээ. Түүний хэлснээр, АНУ-д 11 сая бичиг баримтгүй хууль бус цагаачид байдаг бөгөөд тэдний ихэнх Мексикээр дамжиж тус улсад нэвтэрчээ.

Тиймээс Мексиктэй хиллэх хилийн хамгаалалтаа сайжруулж, Мексикийн хилийн дагуу хамгаалалтын хана,  торон хашаа барих санаагаа ажил хэрэг болгох тал дээр анхаарах аж. Мөн Конгрессийн тайланд 2010 онд АНУ-д хууль бус цагаачид 178 мянган гэмт хэрэг үйлдсэнийг дурдсан байдаг бөгөөд тэд гол төлөв гэмт бүлэглэлд харьяалагдаж янз бүрийн хүнд гэмт хэрэг үйлдэх буюу хар тамхитай холбогдсон гэмт хэрэг үйлдсэн байдаг аж. Иймээс   эхний ээлжинд хууль бус цагаачдаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг эх орноосоо хөөх болон шоронд хорих хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

Ер нь Д.Трампыг цагаачдад хатуу Ерөнхийлөгч байх нь гэдэг ойлголт аль сонгуулийн кампанит ажлын эхнээс л гадна дотнынхонд ойлгогдож байсан бөгөөд энэ жишгээр ч явах бололтой. Тиймээс АНУ-д хууль бусаар оршин сууж буй хүмүүс шат дараатайгаар, ангилал ангилалаар тус улсаас хөөгдөх нь тодорхой болж байна. Мэдээж хамгийн эхэнд гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс хөөгдөх бол хамгийн сүүлд хараар амьдарч байгаа ч мөрөөрөө ажил хийж буй хүмүүс “онилогдох” нь бололтой.

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …