БЗД-ийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О, хяналтын прокурор Н нарыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа онц их хэмжээний авлига авсан хэргээр өнгөрсөн долоо хоногт буюу 2016.11.09-ний өдөр урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ. АТГ-аас Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт заагдсан хүнд гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр хорьсон байна.
Тус заалтанд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хууль бусаар хөрөнгөжих, 268.2/Хээл хахууль авах, гэсэн заалт бий.
Прокуроруудыг мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд дээрхи авилгын хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн улс төрийн өндөр албан тушаалтнууд шалгагдах аж.
Уг нь прокуроор нь цалин өндөртэй байх ёстой. Учир нь авлигыг үл тоох учиртай мэтээр ярьж байдаг. Гэтэл тэд одоогийн авч байгаа дунджаар 1,5 сая төгрөгийн цалингаа голон ийнхүү авилга авч байна уу. Төрийн сүлдэн дор муу зүйл хийж байгаа нөхдийг хууль өөрөө өршөөхгүй биз. Энэ хэрэгт мөн албан тушаалтнууд холбогдож байгаа гэх. Одоогоор эхлэж байгаа энэ хэрэгт хэн хэрхэн “орооцолдох” нь сонин байна.
Хэрэгт холбогдсон прокурор О нь ахимаг насны нэгэн бөгөөд олон жил прокурорын байгууллагад ажилласан, хамт олондоо хүндлэгдсэн нэгэн юм. Тэрээр дүүргийн ерөнхий прокурор, болон улсын прокурорт очихоор яригдаж байсан хууль цаазын итгэмжит, ахлах зөвлөх зэрэг өргөмжлөлтэй байжээ. Ийн нэр хүнд, олон жил ажилласан тэрээр залуустаа муу үлгэр дуурайлал үзүүлж “аавынд” орох дээрээ тулж байх шиг. Настай хүмүүс нь хүртэл “булингартсан” нийгэм болж.
Прокуроруудтай холбоотой гэмт хэрэг цагдаагийн алба хаагчидтай харьцуулахад харьцангүй цөөн гардаг ч, учруулсан хохирлын хувьд онц их хэмжээг байнга давж, нийгэмд хүнд хор уршиг учруулдаг юм.
Хууль зөрчих сэтгэлгээтэй, гэмт этгээд ард түмний хувь заяаг төрийн нэрийн өмнөөс шийдэж байгаа нь зүйд нийцэхгүй үйлдэл хэмээн шүүх засаглалын нэр хүндийг нийгэмд унагах сөрөг үр дагавартай юм. Авлигын хэргээр хоригдож байгаа О, Н нарын зан байдал сүүлийн үед бусдыг үл тоох, дээрэнгүй харьцах зэргээр багагүй өөрчлөгдөж, хэрэглээ нь өндөрссөн талаар хамтран ажиллагсад нь мэдүүлжээ. “Гэнэт олдсон хоол гэдсэнд халтай” гэдэг байхаа.
Б.Цацралт