Ши Жиньпин, Дональд Трамп нар юу ярилцав

dc-cover-0ua0oangvm5okh51tphk9oj563-20161114130934-medi
Ши Жиньпин дарга, Дональд Трамп нарын утсаар ярьсан гол сэдэв нь “Хамтын ажиллагаа”-ны тухай байв.

        Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухайн өдөр Хятад улсын дарга Ши жиньпин даруй баярын захидал илгээсэн. Таван өдрийн дараа буюу энэ сарын 14-ний өдөр дарга Ши Жиньпин Дональд Трамптай утсаар ярилцсан байна. Хятад улсын дарга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цаг тухайд нь холбоо барьсан явдал нь мөн Хятад болон АНУ-ын харилцаа урагш хөгжиж бий ерөнхий хандлагыг харуулж байна.

        “Хамтын ажиллагаа ”бол Ши жиньпин болон Дональд Трампийн утсаар ярилцсан агуулгын гол сэдэв болсон юм. Ши Жиньпин ларга Хятад улс болон АНУ-ын харилцааг хэрхэн үнэлсэн тухайд:

Өнгөрснөө дурсав. Хятад, Америк дипломат харилцаа тогтоосноос хойших 37 жилд хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг тус хүртээсэн бөгөөд дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулсан юм. Хамтын ажиллагаа бол Хятад, Америк хоёр орны цорын ганц зөв сонголт гэдгийг бодит үйл явдал гэрчилж байна.

Одоогийн байдлыг шинжив. Хятад, Америкийн хамтын ажиллагаанд чухал боломж тохиож, асар их нөөц хүчтэй байна.

Хэтийн төлөвийг зураглав. Хоёр тал зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны эдийн засгийн хөгжил, дэлхийн эдийн засгийн өсөлтийг урагшлуулж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хоёр орны ард түмэнд улам их бодит үр ашиг хүртээж, Хятад, Америкийн харилцааг сайтар хөгжүүлнэ.

        Хамгийн том хөгжиж буй орон, хамгийн том хөгжингүй орон, дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогцын хувьд Хятад, Америк хамтран ажиллах шаардлагатай, хамтран ажиллаж салбар маш олон байна. Хятад, Америкийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Америкийн талын хамт хичээн зүтгэж хоёр орны харилцааг урагш ахиулан хоёр орны ард түмэн ба бусад орны ард түмэнд үр ашгийг нь хүртээхэд бэлэн байна гэв.

        Дональд Трамп Ши Жиньпин даргын Америк, Хятадын харилцааны тухай үзэл бодлыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна. Хятад улс бол агуу их, чухал гүрэн бөгөөд Хятад улсын хөгжлийн сайн сайхан хэтийн төлөв дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Америк, Хятад хоёр орон харилцан ашигтай ажиллаж, хамтдаа амжилтад хүрч болох юм. Дарга Ши Жиньпинтэй хамт Америк, Хятад хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Америк, Хятадын харилцаа улам сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

        Хятад, АНУ харилцан ашигтай ажиллаж, хамтран ажиллаж чадахын нэг чухал шалтгаан бол бүх түвшний болон бүх салбаруудын нягт харьцаа, хамтын ажиллагаа юм. Хоёр орны тэргүүний, үргэлж харилцаа холбоотой байх нь нэн Хятад, АНУ-ын зарим үеийн санал өөр асуудлуудыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга зам болох аж. Дарга Ши Жиньпиний “Хамтын ажиллагаа бол Хятад, Америк хоёр орны цорын ганц зөв сонголт болно” гэдэг нь мөн хоёр орны хамтын ажиллагааны эерэг хандлагыг батлах зориг санааг харуулж байна.

Эх сурвалж: Solongonews.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …