Жил бүрийн есдүгээр сарын 10-н буюу “Хэлмэгдэгсдийн өдөр”-ийг угтан Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүлэгчид оролцсон юм. Монголын хэлмэгдэгсдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Баасандаш болон мэдэгдэхдээ хэлмэгдэгсдийн амийг нөхөн төлөх, эд хөрөнгө, үр хүүхдүүдийг төр анхааралтай авах цаг болсон гэлээ.
Бидний зүгээс хамгийн түрүүнд хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийхнийг хохиролгүй болгох зорилготой байгаа. Хэлмэгдэгсдийн амийг 100 сая төгрөгөөр нөхөн төлөх хийгээд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх шаардлагыг манай холбооны зүгээс тавьж байна. Хэлмэгдсэн бүх хүнээс ямар нэгэн баримт шаардахгүй эд хөрөнгийн хохирлыг мянга дахин өсгөж төлүүлэхийг шаардана. Мөн бүх насаараа сурч боловсрох эрхгүй байсан хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач, зээг нь төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургахыг ч шаардаж байгаа аж. Хэрэв дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол Улсын дээд шүүх, цаашлаад Олон Улсын шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.
Ugluu.mn