Өмнөд Солонгосын Цагдаагийн төв газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авахаар болсон билээ.
Гэвч Ерөнхийлөгчийн өмгөөлөгч мэдүүлэг өгөх хугацааг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Харин Цагдаагийн төв газраас уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ.
Түүнчлэн “Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн мэдүүлэг өгөх хугацааг олон хоногоор сунгах боломжгүй хэмээн өнөөдөр буюу 18-ны дотор гэхэд мэдүүлэг өгөх ёстой” гэж мэдэгдэв.
Бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хувьд түүнд эрүүгийн хэрэг үүсгээд эдүгээ 19 хонож байгаа ба хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-гээс аль болох ойрын хугацаанд мэдүүлэг авах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.