Ерөнхийлөгчийг “мүүнчин”-дэх нь өв соёлыг минь давхар буртаглаж байна

12832348_1693656997580270_3075346986509698061_n

Саяхан нэгэн томоохон сонины хуудаснаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахиад л “мүүнчин”-гээр нь цоллож, гаднын шашны санхүүжилтээр сонгуулийн кампанит ажлын мөнгөө босгосон хэмээн сануулаадхав.

Шар билүү, цэнхэр ч билүү лав л хараас өөр өнгөт үст нэгэн хүүхэн энэ “гутамшигт” хэргийг илчилж үндэсний баатармаа болсныг дахин өгүүлж байна. Харамсалтай л юм. Ерөнхийлөгчид гүн хайртайдаа хоолой минь горойсонгүй. Өв соёл, эх түүх минь элдэв популистуудын захиалгат гүтгэлгэд давхар нэрвэгдэж, буртаглагдаж буйд үнэхээр эгдүүцэм. Одоогийн Ерөнхийлөгч ахиж сонгуульд өрсөлдөхгүй нь тодорхой ч үүний цаана үйлийн үр нь дуусдаггүй өөр улс төр яваад байгаа нь ойлгомжтой л доо.

Тэнгэр хангай, ард түмэндээ хандан Монгол ёсолгоо хийсэн Ерөнхийлөгчийн хөргийг өнгөрсөн хавар ногоо соёолж байх үесээр энд тэндгүй хэвлэлийн хуудаснаа цацаж, мүүнийн ёсолгоо үйлдэв хэмээн сошиал ертөнцийн солиотой, солиогүй нь мэдэгдэхгүй мэдэгдлүүд хогийн ургамал шиг бүхнийг бүчин авч байлаа л. Яагаад харамсаад байна вэ гэхээр анх 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ ёсолгоог миний “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг хүндэтгэн үзээд үнэхээр эртний түүхтэй, соёлтой, газар шороондоо элэгтэй ард түмэн гэдгээрээ бахархах эрхтэй гэдгээ тод мэдрэхүйц жүжиг болжээ.

Энэ жүжгийн тэнгэрийн ёсолгоо чинь жинхэнэ Монгол ёсолгоо юм байна гэж билээ. Тэгээд л Үндэсний их баяр наадмаар энэ ёсолгоог хийсэн. Монголчууд бахархсан. Со гавьяатаас эхлээд сортой иртэй сэхээтэн, урлагийн тугууд маань ч энд тэнд явахдаа монгол ёсолгоог хийн бид эх түүхээрээ, өөрсдөөрөө бахархах сайхан сэдлийг өгч байсан юм.

Энэ өвлийн эхэн сарын цас зузаарах үеэр ахиад л Монгол ёсолгоо (тэнгэрийн ёсолгоо)-г хийж буй Ерөнхийлөгчийн зургийг тавиад дахиад л “мүүнчин”-гээр нь дуудаж эхэллээ. Тэр мүүнийн шашин гээч нь ямар учиртай, юу гээч хаа газрын амилсан чөтгөр вэ гэдгийг мэдэхгүй юм. Солонгосын нэг эр л үндсийг нь ургуулаад энхтайвны нэр барин элдэв самуун дэгдээж явдаг гэж сонслоо. Монгол ёсолгоогоо анх үйлдсэн “Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид бүгдээрээ мүүнчин болох ялд унах нь. Зохиолч миний бие болоод найруулагч Н.Наранбаатар бид хоёрыг та хоёр мүүнчин юм биш үү гэсэн өдөөн хатгалга сошиалаар хэсүүчилж байсныг тоогоогүй. Гөлөг хуцдаг, нохой хаздаг гэж бодсон юм. Гэтэл ахиад л Монгол ёсолгоог мүүнийн ёсолгоо болой хэмээх хий үзэгдэл дахин амилан босч ирэв. Уран бүтээлчид хэрүүлээр уран бүтээл хийж, улстөрөөр дэр хийдэггүй болохоор нь юу гэж бичсэн ч дур гэвээс том эндүүрэл болно л доо, хөөрхий.

Өнөө цагийн эд баялаг, хээл хахууль, албан тушаалын наймаа, газар нутгаа харийнханд бэлэглэж буй ичгүүргүй дүр төрхийг нь дээрх жүжгээрээ дамжуулан ийм байж болохгүй ээ, эс тэгвээс монгол үндэстэн мөхнө шүү гэж цохон сануулсан юм. Эх түүх, өв соёл, үндэсний шашин л монголчуудын дархлаа, энэ бөмбөрцөгт тэсч үлдэх амин сүнс юм гэдгийг тайзан дээрээс тунхагласан юм. Тунхагласаар ч байна. Энэ бүхний дээд илэрхийлэл болсон Монгол ёсолгоог маань мүүнийн шашны ёсолгоо хэмээн довтолж буйд гайхшаа барна! Ерөнхийлөгчийг муухай харагдуулах гэхдээ л эртний өвгөдийнхөө халуун цусыг царцааж байж санаа амарч байвал тэр монгол хүн мөн үү, эсвэл монголын нэр барьсан харийн туршуул уу. Баримт нотолгоо нь байвал түүгээрээ түрий барьж бахаа хангана биз дээ. Заавал Монгол ёсолгоог харийн ёсолгоо болгож “хувиргах” хэрэг байна уу. ‘Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч миний бие, найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, бүжиг дэглээгч Даваахүү бид нар чацуутнууд. Бидний өвөг дээдсээ бишрэх сайны үрээс энэ ёсолгоо бий болж, Ерөнхийлөгч олзуурхан хүлээн авсанд монгол даяараа цээжинд нь бахархал тамгалж байсан. Саяхан шахуу үүссэн тэр харийн шашны урсгалын ёсолгоо гэж хэн ч хэлээгүй, адилтгаагүй. Яагаад гэвэл монголчуудад тэнгэрээс бэлэглэсэн зөн дохио учраас тэр. Хүн гүрний их шаньюй Модун өглөө наранд, үдэш саранд мөргөн тэнгэрийн ёсолгоо хийж байв. Hap, cap, гал гурвын бэлгэдэлт дүрс Их Монгол улсын үед ч туг сүлднээ гэрэлтэж, хожим алтан ургийн удам, суут өндөр гэгээн Занабазар соёмбо сүлдэндээ шингээсэн юм. Бүжиг дэглээгч Даваахүү гараа алдалж буй нь cap, хүний тэргүүн нь нар шиг харагдаж байна гэж сэтгэсэн. Тэрхүү тэргүүн дээр гэрэлтэх хааны титэм нь гал юм даа хэмээн би ургуулан бодож билээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гараа алдлан ёсолж буй нь монголын газрын зурагтай адилхан харагдаж байна шүү хэмээн тус тусынхаараа бэлгэдэцгээсэн.

Чингис хаан Бурхан халдунд мөргөж бишрэхдээ чухам л дээрх ёсолгоог хийж байсан хэрэг. Эдүгээ өвгөд дээдсийнхээ уламжлалаар уухайлан энэ ёсолгоог үйлдзж буй сурын харваачид мүүнчид мөн юм байна л даа. Шагайн харваанд ч ялгаагүй. Морь нь түрүүлж барианд орох үед унаач хүүхэд өөрийн эрхгүй гараа алдлан бахархлаа илэрхийлдэг. Лав л тэр жил Г.Өсөхбаяр аварга түрүүлэхдээ өөрийн эрхгүй гараа алдлан баяр наадмын зүлэг ногоон талбайд баяр бахархлаа олон түмэнтэйгээ хуваалцсан. Мүүнчин бөх гээд гаргачихад гайхахааргүй болчихлоо. Дээр өгүүлсэн бүхэн олон мянган жилийн туршид тэнгэр хангай, нар cap, өвөг дээдсээ шүтэн биширч буй монголчуудын ай сэтгзлгээний дуу алдалт билээ. Өнөөдөр иймэрхүү маягийн Монгол үндэстний толгой нар өөдөө бүхнийг тайран хаях гэсэн харийн довтолгоо ид оволзож байна.

Монголын сонин хятадаар мэдээ бичвээс

Монголын радио солонгосоор мэндэлвээс

Монголын телевиз японоор цаг агаарын мэдээ уншваас “Би үхнэ” гэж байсан Б.Галсансүх найрагч хүртэл хажууд нь харийн шошготой бөмбөг авчраад дэлбэлсэн ч цочихооргүй болов.

Бид ингэж л сажилж байна. Ес дэх удаагаа Монгол оронд айлчлан ном тавьж буй XIV Далай ламыг Монголд залран ирэхэд хараан доромжлогчид нүдэн дээр үржиж байна. Угтаа бол “бүдүүлэг” гэгдэх дундад зуунаас хойш хоорондоо их говь, өндөр уулсаар таслагдсан,улс төрийн шалтгаанаар хэрчигдсэн олон аялга бүхий нэгэн хэлтэй Буриад, Тува, Халимаг, Шинжааны торгууд, Хөх нуурын монголчууд, Өвөрмонголчууд, Халх монголчуудыг бие биеэ мартчихгүй, хэлхээ холбоотой нэг үндэстэн юм шүү гэдгээ мэдэхтэйгээ өнөөдөртэй золгуулсан түүхэн хүчин зүйл бол Чингис хааныг дээдлэх үзэл, Буддын шашин, Монгол бичиг гурав билээ.

Буддын шашин бол бидний уугуул гэхээр шашин. Аав ээжийн сургаалаас ялгал үгүй болтлоо нутагшсан шашин. Дэлхийн Буддын шашны төв Монгол орон болох боломжтой гэдгийг дэлхийн ирээдүй судлаачид нэгэн дуугаар өгүүлэх боллоо. Гэтэл эсрэгээр бусад шашинд итгэгчид, номлогчдын сүм Улаанбаатарт ноёрхох болсон нь харийн соёлын довтолгооны аюултай үр нөлөө гэхээс өөр арга алга.

Халуун цустай, цочмог зантай Монголчууд эдийн засгийн хямралаасаа бус шашны мөргөлдөөнөөс болж шавайгаа ханатал нүдэлдэх цаг ойрхон болчихлоо. Барууны оюун сэтгэлийн бядганууд уугуул шашиндаа таалал муу болж, сүм, хийд нь эзгүйрч эхлэв. Элдэв гаж олон салаа мөчир нь эгээ л уул уурхайн тонуулчид шиг бага буурай орныг онилохоос өөр аргагүйд хүрсний нэгээхэн золиос нь бид болж хувирав. Тийм учраас л Буддын шашны тэргүүн гэгдээд буй Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хөөж, туухыг оролдох болж, Хятад, Орос хоёр хүлээж авахгүй байхад бид дүвчигнээд л хэмээн. далдаганаж байх шив. Христ зэрэг бусад шашинд хүнийг хүмүүжүүлэх эерэг тал Буддын шашинтай адил байдаг авч хүн өөрөө өөрийнхөө аврал юм гэдгийг огтоос дэмждэггүй. Ямар нэгэн эзэн бурханд залбирвал баяжаад дэвжээд, үгүй болбоос үгүйрэн хоосорч өтөл муу заяаг бэдрэх ажгуу. Хүний дотоод, гадаад хөгжлийг чөдөрлөсөн маягтай сургаал номлол энд тэнд хангинана. Далай лам гэдэг цолыг монголчууд бид олгосон гэдгээ олон талаар бодож үзүүштэй. Одоо цаг өөр болж байна. Дэлхийн шинжлэх ухааны мундаг төлөөлөгч, эрдэмтэн мэргэд, физикчид чухамхүү Буддын шашныг илтэд бараадан үзэл онол, суцалгаа шинжилгээгээ харьцуулж үзэх боллоо. Буддын шашин бол шинжлэх ухаан юм байна гэж зөвшөөрөв. Ирээдүйд очих гүүр гэдгийг нэгэн дуугаар толгой дохиж байна!

 Квантын онол, таталцлын хууль, гараг эрхсийн судалгааны үнэмлэхүй үнэнийг Буддагийн сургаалаас хайж эхлэв. Бидний мэдэх Брэд Питт, Стивен Сигал, Ричард Гир зэрэг олон одууд яагаад Буддын шүтлэгтэн болов гэдгийг эргэцүүлж эхлэв. Өөрөөр хэлбэл барууны ертөнцөд “Би буддын шүтлэгтэн” хэмээхэд гүн хүндэтгэн мзхийдэг болжээ.

Буддагийн “Өөрөө өөртөө гэрэл бол” гэсэн алдарт гэрээсийн мөн чанарт биширч байна. Дэлхийг гайхуулж буй энэ шашныг уугуул болгон, энэрэх, нигүүлсэх, соён гэгээрүүлэх их үйлсийн эзэд болсон бид ч rap хумхин суугаагүй. Миний зохиолоор УДЭТ-ын уран бүтээлчид “Үнэний хаан Будда” жүжгийг тавихаар зориглосон авч эдийн засгийн бэрхшээлийн улмаас хэдэн онтой золголоо. “Гэгээрсэн хүн, гэгээрсэн үндэстэн, гэгээрсэн ертөнц” уриа бол соён гэгээрэхүйн том давалгаа төдийгүй ертөнцийг аврагч аугаа шивнээ юм.

Мөнгө, эрх мэдэл нь сэтгэлийн амар амгалан буюу жинхэнэ аз жаргалыг авчирдаггүй. “Үнэний хаан Будда” жүжиг нь үүнийг хүмүүсийн ой тархинд яв цав үндэслүүлэхийг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл эд хөрөнгөтэй болохыг эрхэм зорилгоо болгох ёсгүй. Гадна талын материаллаг хөгжил нь дотоод сэтгэлийн хөгжилтэй хосолсон байх учиртайг харуулж буйгаараа онцлог. Үүний тулд гэгээрэлд хүрэх ёстой. Гэгээрэл гэдэг нь энгийнээр бол нүгэл хилэндээ бие сэтгэлээсээ авч хаян эрдэм мэдлэгээр тэтгээд зогсохгүй, үүнийгээ бусдад түгээх, дэмжих, туслахыг хэлж буй хэрэг. Бурхан багш бие, хэл, сэтгэлээр үйлдэх гэм нүглүүдийг огоорч гүнзгий бясалган бшшг эрдмээр тэтгэснээр гэгээрэлд хүрснийг энэ жүжигт харуулж буй. Тэгэхдээ хүн бүр, нийгэм, үндэстэн даяараа гэгээрч болохыг цаагуураа өгүүлж байна.

Тэгэхдээ Бурхан багш бүхнийг бүтээгч биш юм. Бурхан багш айлдахдаа “Өөрийн гэгээрлийг бусдад юүлэн өгөх боломжгүй. Бусдын зовлонг би угааж чадахгүй” гзж айлдсан. Энэ нь хүний сайн, муу явах нь зөвхөн өөрөөс шалтгаална. Аз жаргалын цэцэг гэдэг зөвхөн чиний гарт л байдаг гэсэн үг. Үүний тулд дотоод сэтгэл буюу оюун санааны амар амгалан байдалд хүрэх, гэгээрэх нь хүн төрөлхтний жинхэнэ ирээдүй юм гэсэн ухаарал дээрх жүжгээс гэрэлтэх юм. Хүн өөрөө хувь заяаныхаа эзэн учраас маргаашийн өдөр зөвхөн биднээс хамаарна. Үйлийн үрээ хэрхэн тарих нь таны, бидний хэрэг юм гэдгийг Будда сургасан нь бий. Уг жүжгийн бас нэг хүмүүст өгч буй чухал өглөг бол хүнд тусалж, бусдын төлөө зүтгэж чадвал, ядаж бусдыг хорлохгүй байж чадвал аз жаргалтай амьдралд хүрэх боломж нээгдэнэ. Энэ бол жинхэнэ амьд явсны угга учир, үнэ цэн гздгийг илэрхийлж буйд орших юм. Энэрэх, нигүүлсэхүйн, амар амгалан, аз жаргалын их дуулал болсон “Үнэний хаан Будда” жүжиг тайзнаа амилснаар Монгол хүмүний зүрх сэтгэл ариусч, хувь хүний хөгжил, нийгмийн цэвэр ариун байдал, улс орны өнгө төрх гэгээн тунгалгаар бадамлах билээ.

XIV Далай лам ч энэ жүжгийг тайзнаа тавибал Монголд соён гэгээрэхүйн том давалгаа бий болно гзж хоёр жил гаруйн өмнөөс халуунаар талархсан. Уран бүтээлч бидэнд зөвлөгөө ч өгсөн. Энэ бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлэн манай эрх мэдэлтнүүд таалалдаа болгоон дэмжинэ биз ээ. Хааны алба халаатай гэдэг. Эцэст нь өгүүлзхэд эзэн сэнтийгээ бусдад шилжүүлэн өгөхөөсөө өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жижиг голын жараахай цовхчихоос үл эмээн “Монгол ёсолгоо”-гоо тэнгэртээ, уул овоондоо, ард түмэндээ өргөвөл ямар вэ. Дараагийн Ерөнхийлөгч нар уламжлан аваг ээ!

Б.Цогнэмэх

Зохиолч, сэтгүүлч

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …