Шүүхийн захиргааны ажилтнууд БНСУ-ын шүүхээс туршлага судаллаа

Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ), Нээлттэй нийгэм форум ТТБ-аас хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Сөүл хотод 2016 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулсан шүүхийн захиргааны менежментийн сайн туршлага судлах аялалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг тэргүүтэй шүүхийн захиргааны 7 ажилтан амжилттай оролцлоо.

ШЕЗ-ийн төлөөлөгчдийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр БНСУ-ын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн захиргааны үндэсний байгууллагын Дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны товчооны Ерөнхий дарга Пак Вуан Шиг, тус байгууллагын Олон улсын харилцааны хэлтсийн орлогч дарга Ким Мин Хы тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар төлөөлөгчид хоёр улсын шүүхийн захиргааны үндэсний байгууллагын чиг үүрэг, аяллын зорилгын талаар мэдээлэл хийж, цаашид хоёр байгууллагын харилцаа өргөжин тэлэх боломжтойг харилцан онцолсон байна. Уг уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Г.Хулан байлцлаа.

Шүүхийн захиргааны ажилтнууд БНСУ-ын шүүхээс туршлага судаллаа

 

2016 оны 11-р сарын 16, 17-ны өдрүүдэд төлөөлөгчид БНСУ-ын Дээд шүүхийн Мэдээллийн технологийн төв, Сөүл хотын Захиргааны хэргийн шүүхээр тус тус айлчилж тус улсын шүүхийн Цахимаар нэхэмжлэл хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх системтэй дэлгэрэнгүй танилцсан байна.

Үүний дараа төлөөлөгчид Сөүл хотын төвийн дүүргийн шүүхэд зочилж БНСУ-ын Эрүүгийн процесс ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах тогтолцооны тухай, иргэдийн төлөөлөгчийг сонгох, сургах туршлагын талаар судалжээ.

Суралцах аяллын сүүлчийн өдөр буюу 2016 оны 11-р сарын 18-ний өдөр төлөөлөгчдийг БНСУ-ын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн албан хаагчдын сургалтын төвийн Ерөнхийлөгч, доктор Ку Ёон Му хүлээн авч, тус төвийн үйл ажиллагаа, барилга байгууламж, шүүхийн захиргааны ажилтныг сургах тогтолцооны талаар танилцуулга хийсэн байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Нээлттэй нийгэм форум ТТБ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн С.Гантогтох, Э.Мөнхмандах, Г.Олонбаяр, Д.Орхонтамир, О.Батдорж, Д.Золжаргал нар хамрагдсан бөгөөд тэд шүүхийн захиргааны ажилтнуудад гадаад улсын шүүхийн захиргааны менежментийн туршлагаас хуваалцах сургалт зохион байгуулах юм.

 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …