“Кредит” судалгааны хүрээлэнгийн 22-ны өдөр нийтэлсэн 7 дахь жилийн “Дэлхийн баялаг тайлан”-гаас үзвэл, Хятадын долларын саятангуудын тоо 1 сая 600 мянгад хүрч, хөрөнгийн нийт хэмжээ нь 6.6 триллион ам.долларт хүрчээ. Жил бүрийн өсөлтийг 11.6 хувиар бодвол 2021 он гэхэд саятны тоо 2 сая 700 мянгад хүрэх юм байна. Тайлангаас үзвэл, 2016 онд бүх дэлхийн саятны тоо 1.8 хувиар өсөж, 33 саяд хүрсэн бөгөөд 2021 он гэхэд 45 саяд хүрч, жилийн өсөлтийн хэмжээ нь 6.5 хувьд хүрэх төлөвтэй байна. Үүнд Ази Номхон далайн бүс нутгийн саятнуудын тоо 19.3 хувийн хурдаар хөгжиж, 7 сая 800 мянгад хүрэх юм байна.