Өнөөдрийн өрнийн зурхай

ff

ХОНЬ (3/21-4/19)

Эрч хүчтэй өдөр. Өглөө эртлэн бүхнийг эхэл, нийгмийн амьдрал, үйл ажиллагаа таны ертөнцийг жаргалтай болгоно. Энэ өдрийн энергийг бүтээлч хөдөлмөрч хайрттайгаа хөгжиж зугаацахад зарцуулах нь тохиромжтой. Гэрлэсэн хүмүүс өөрийн дотны хүнээ өөртэй нь санал нэгдэхгүй байгаа үед эсрэгээр хандах шаардлагатай. Аливаа гомдол, хэрүүл энэ өдөр үүсч мэднэ. Тиймээс хүлээцтэй ханд.

ҮХЭР (4/20-5/20)

Таны амьдралд шинэ ажил хэргийн ба хүмүүстэй шинээр харьцах хөгжлийн төвшин харагдаж байна. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө зохиох, уулзалт зохион байгуулахад таатай. Ямар ч нийгмийн болон албаны байр суурь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Зүүдээ эсрэгээр нь ойлго.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Нийтэч өдөр. Хайр татам энэ ордныхны хувьд өнөөдөр завгүй өдөр байна хэмээн гараг эрхэс танд сануулжээ. Явах чигээ тодорхой гаргаж чадвал та аливаад сатаарч чухал зүйлээ мартахгүй. Бизнесийн хамтрагч тань ашигтай мэдээ дуулгаж, ирээдүйн замыг тань гэрэлтүүлнэ. Хайрттайгаа эвээр харьцахыг хүсье. Ярьдаг шигээ сонсож, түүнд урам зориг хайрлаарай. Тэгж байж та улиг болсон асуудлаа нэг тийш нь болгон шийдэж чадна. Мөнгө санхүүгийн асуудалтай тулгарч болзошгүй. Зарлага бага гаргахыг хичээж, хямгад.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сонирхолтой өдөр. Амралтын өдрөө ажил дээрээ өнгөрөөж байгаа энэ ордныхон өнөөдөр хэн нэгэн таны амьдралд хөндлөнгөөс оролцоод байгааг мэдэх болно. Юу ч болоогүй мэт байж өнгөрөө. Жижиг сажиг юмнаас болж маргаан хийх нь дэмий, ялангуяа захиралдаа өөрийгөө сайн сэтгэгдэл төрүүлэх нь таны зорилго бол. Хүмүүс гол зүйлийг нь ойлгож авсны дараа гал тогоонд байгаа хүн бүхэн дуу алдахаар сонирхолтой аргачлал үзүүл.

АРСЛАН (7/23-8/22)   

Завгүй өдөр. Та өөртөө зав чөлөө гарга. Магадгүй сүүлийн өдрүүдэд хэмжээнээсээ их ажилласан байх. Өглөөгүүр сайхан нойрсч, хувийн ажлаа ч амжуул. Найз нөхөдтэйгөө холбогдож болох юм. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Таны оюуны чадавх өндөр байх вий. Шүлэг зохиол, уран зураг зэрэг дуртай зүйлээ хийн, завгүй өдрүүдийн алжаалаа тайл. Аливаа судалгаа шинжилгээний ажил амжилттай явагдана.

ОХИН (8/23-9/22)

Дэмжлэгтэй өдөр. Гэр орондоо тухтай суух нь тайвшралыг мэдрүүлнэ. Ихэнх хүмүүс энэ өдөр өөрийн гэртээ аз жаргалыг мэдэрнэ. Гэрийнхээ ойролцоо хэсэг гүйн, дэлгүүр хэсэх зэрэг энгийн үйл ажиллагааг хийгээрэй. Бас дүүрэн бараа дэлгүүрээс худалдан авах нь таны хонгорт хайрыг мэдрүүлэн, түүний бодол дахь таны нэр хүнд өснө. Та мөн хайрттайгаа хамт явбал олз омог ихтэй байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэргэлэн цовоо өдөр. Тайван бус мөн түгшүүртэй сэтгэгдэл давамгайлна. Тиймээс бүх зүйлийг цэгцтэйгээр тайван шалгах нь зөв. Таны бүтээлч санаа амжилттайгаар хэрэгжих төлөвтэй. Та өөрийн авьяас чадвараа ашиглах хэд хэдэн боломж нээгдэнэ. Аливаа зүйлийг марган хэлэлцэж буй хүмүүс болон бичиг цаасны ажил эрхлэгчдийн хувьд шүүмжлэх, дүгнэх чадвар шаардсан ажлууд энэ өдөр амжилттай. Юу ч таны анхаарал гярхай нүднээс зугтааж чадахгүй мэт байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Од эрхэс танд чухам өнөөдөр л амжиж шинээр ажил үйл эхлэх эсвэл ажил хэргийн чухал гэрээ хэлэлцээрээ хийхийг зөвлөж байна. Эдгээр нь маш амжилттай болох бөгөөд өндөр үр дүн авч ирэх болно гэдгийг танд амлаж байна. Түүнчлэн эсрэг хүйсний хүмүүстэй хамтран ажиллахад илүү үр өгөөжтэй байх магадлалтай. Гэхдээ ажлын эцсийн үр дүн таны түншийн сэтгэл санааны байдал болон хамтран ажиллаж байгаадаа хэр сэтгэл хангалуун байгаагаас шалтгаалах болно гэдгийг сана. Мөн таныг хувь заяаны эргэлт эсвэл гэнэтийн зүйл хүлээж байна.

НУМ (11/22-12/21)

Номын болон бичгийн ажил хийдэг хүмүүсийг таатай байдал хүлээж байна. Учир нь таны санаандгүй хэлсэн зүйл хүний сэтгэлийн мухарт очиж тэд ухаарлыг олж авсан байна. Таны дур хүсэл хамгийн идэвхитэй байж таны дур булаам идэвхтэй байдал тань буурах болно. Дотны хүний гомдол дээд цэгтээ хүрч хэрүүл маргаан гарна. Үдэш хойш хүрээлэн буй хүмүүсийн харьцаа хэвэндээ орох болно. Таны хажууд байгаа хэн нэгэн таны хайр халамж, энхрийллийг санаж, далдын ямар нэгэн увдисаар далласаар байна.

МАТАР (12/22-1/19)

Асуудалтай өдөр. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Ингэж жижиг гэлтгүй бүхий л асуудлуудыг сайтар анхаарч харж чадвал та нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно. Та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно. Гэхдээ юуг дутуу хийсэн гэдгээ бодож хамаг цагаа өнгөрөөх хэрэггүй.

ХУМХ (1/20-2/18)

Бүтээлч бөгөөд эрэл хайгуул хийх өдөр. Тухайлбал загвар жолоо зохиол уран сэтгэмж гэх мэт. Эрч хүчээр дүүрэн байдал чинь бүтээлч хандлагыг бүрдүүлнэ. Мөн хайрын тухай роман унш. Эсвэл хүндэтгэж явдаг хэн нэгэнтэйгээ уулзах романтик хөгжим, жүжиг үзэх зэргээр гайхалтай амарч болно. Энэ нь шинэ 7 хоногийг үр дүнтэй угтах үндэс болно. Гүн ухаан сонирхогчдын уулзалт янзтай байх ба биеэ тоосон байдлаа дарж л чадвал, хэлэлцүүлэг маргаан их нөхөрсөг, хөгжилтэй байна.

ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэс таныг аялал зугаалганд явах баярт мөрөөдлөөр хөглөж байна. Сонирхолтой ашигтай уулзалтууд, утасны чухал ярианууд танд ямар нэгэн шинэ санаа өгч болзошгүй. Найз нөхөдтэйгөө уулзалдах өвлийн сайхан амралт зэрэг нь таны ирээдүйн амжилтын баталгаа болно. Хайртай хосууд бие биендээ эелдэг зөөлөн үгээр хандаж, ялих шалихгүй зүйлээр хэн хэнийгээ гомдоохгүй байвал зохилтой. Одод та хоёрт эрч хүч хайрлахдаа харамгүй байх болно.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …