Өвөрмонгол болон хятад иргэдийн дунд газрын маргаанаас үүдэлтэй үл ойлголцол гарч, улмаар хүний амь эрсэдсэн гэх тохиолдлууд өнгөрсөн хугацаанд цөөнгүй бүртгэгдэж байв. Тэгвэл Өвөрмонголд дахин газрын маргаанаас үүдэлтэй томооохон хэрэг дэгдсэн байна.
Тодруулбал, Өмнөд Монголын Үзэмчин хошууны Улгай нутгийн Н.Үнэнч гэх залуу нутаг бэлчээрийн маргааны улмаас дөрвөн хятад иргэний аминд хүрч хятадын хууль хүчнийхэнд баригдсан гэх мэдээлэл эдгээр өдрүүдэд We Chat цахим сүлжээгээр хурдацтай тархаж байга аж.
Хэрэг явдал нутаг усаа хамгаалан тэмцсэн Өмнөд Монголчуудыг хятадын эрх барих хүчин үл ойшоосноор тэд арга мухардан ийнхүү мэс барин тэмцэхэд хүрсэн бөгөөд Өмнөд Монголын малчдын нутаг усаа хамгаалах тэмцэл энэ мэтээр улам ширүүссээр байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаачлан дөрвөн хятад иргэний аминд хүрсэн өвөрлөгч залууг БНХАУ-ын хуулийн дагуу цаазаар авч магадгүй байгаа юм байна.
Х.Онон
Эх сурвалж: Zaluu.com