Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт Хангарьд ордны хуралдааны “А” танхимд болно.
Хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдаж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүн, Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн сонгон шалгаруулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн өдрийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай, Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ашиглалт үйлчилгээний хуваарь батлах тухай, Барилга байгууламж барих хүсэлтийг шийдвэрлэх тухай журмын төсөл, Нийслэлийн орон сууцны фондыг бүрдүүлэх журмын төсөл зэрэг нийт 9 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.