Оюутнууд сургалтын төлбөрын зээлийг арилжааны банкуудаар энэ долоо хоногоос олгож эхлэхээр болжээ.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Сургалтын зээл олгоход шаардагдах бэлтгэл ажлыг дуусгасан. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бэлтгэл ажил дуусч, бэлэн болсон” хэмээн мэдээллээ.
2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байгаа аж. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоо гаргасан байна. Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид сурдаг гэсэн тоо баримтыг салбарын яамнаас гаргажээ.