АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ц.Элбэгдоржийн үгэнд орж намаа нураав

527-1415847637altanhuyag-middle

Ардчилсан нам Н.Алтанхуягийн үед өндийж явснаа мартаад өдгөө түүний эсрэг ажиллаж эхлэв. Магадгүй энэ үйлдэл нь АН-ыг улстөрийн тавцангаас бүрмөсөн арчигдах хэмжээнд хүргэж болох юм.

Өнгөрсөн УИХ-ын сонгуульд том ялагдал хүлээсэн АН намынхаа лидерүүдийг ээлж дараалан агнаж эхэлсэн. З.Энхболд, Э.Бат-Үүл, одоо Н.Алтанхуяг. АН-д одоо хэн байна, хэн ч байхгүй, дунд болон доод түвшнийхэн үлдэв.

Нэр хүндгүй болсон Ерөнхийлөгч ч АН-ыг хөл дээр нь зогсоож чадахгүй. АН-ыг лидергүй болгож байгаад Ерөнхийлөгч намын дарга болох гэж байна гэж дээр дооргүй л ярьцгаасан.

АН-д үлдсэн сүүлчийн том хүн болох Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэнтэй холбогдуулан түүнийг Авлигатай тэмцэх газраас дуудаж дөрвөн цаг байцаалт авлаа. Үүгээрээ тэд Н.Алтанхуягийг барьж хорино шүү гэдгээ далд утгаар илэрхийлэв. Өнөөдөр АТГ, шүүх засаглалын бүх эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт төвлөрч байгаа нь үнэн.

Тиймдээ ч, Ерөнхийлөгчтэй шөргөөцөлдөх болсон Н.Алтанхуягийг АТГ улстөрийн захиалгаар шалгаж эхэллээ гэх таамаг бий. Өчигдөр АТГ-аас Н.Алтанхуягийг дуудаж байцаахтай зэрэгцэн АН-ын Гүйцэтгэх зөвлөл шуурхай хуралдаж нэгэн шийдвэр гаргасан нь Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрсөнгүй. Түүгээр ч үл барам намын асуудлыг ганцаараа шийдвэрлэж, өөртөө нэр дэвших эрх олгосон хэмээн Н.Алтанхуягийг буруутгаж, түүнд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олгохгүйгээ мэдэгдэв.

Үүний ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл байгаа гэдэгт Н.Алтанхуяг эргэлзэхгүй байгаа бөгөөд эндээс АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ерөнхийлөгчийн үгэнд орж шийдвэрээ гаргасан гэж харагдаж байна. Н.Алтанхуяг нэгэнтээ “Намаа сэхээнд ортол нь нурааж тамласан хүн мэс засалчийн дүрээр ирж намаа аварна гэдэг юу л бол” хэмээн.

Үүгээрэ тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын даргаар ирж АН-ыг аварч чадахгүй хэмээсэн юм. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн үгэнд орж байгаа АН-ын Гүйцэтгэх зөвлөл намаа бүрмөсөн “будаа болгож” байгаа гэдгээ нэг л ухаарахгүй байх шиг.

 

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …