Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хүрээнд чиг үүргийн хувьд хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Налайх Түгээх төв зэрэг байгууллагын удирдлагууд оролцов. Засаг дарга Ч.Раднаабазар Налайхчуудын сэтгэлийг чилээсэн уурхайн осол аваарийг бууруулах чиглэлээр байгууллагууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Уулзалтын үеэр Засаг даргын дэргэд ХАБЭА-н салбар зөвлөлийг байгуулахаар боллоо. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд: -Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, -Налайх дүүргийн Засаг дарга -Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс -Онцгой байдлын хэлтэс -Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс -Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв -Цагдаагийн хэлтэс -НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс -ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба -Налайх Түгээх төв -Уурхайчдын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, даргаар дүүргийн Үйлдвэр, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, нарийн бичгийн даргаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, ХАБАЭ хариуцсан мэргэжилтэн М.Мөнхбаяр нарыг томиллоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.