55-р сургууль нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг жил болгоны 12 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэдэг билээ. Энэ жил уг өдрийг ХБИ-ийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг нээлттэй хаалганы өдрийг 2016 оны 12 дугаар сарын 1-2- ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрийг угтаж олон ажлуудыг төлөвлөж хийсний нэг нь сургалтын хэрэглэгдэхүүний баяжуулалт байлаа. Багш бүр шилдэг гэсэн сургалтын хэрэглэгдэхүүнээ сургуулийн хэрэглэгдэхүүний өрөөнд байрлуулж сургалтандаа үр дүнтэй ашиглаж байна. Нээлттэй хаалганы өдрөөр багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргах, үдийн цайны амталгаат өдөрлөгийг хийх, тусгай сургуульд эхний жилдээ ажиллаж байгаа багш нарт сургалт зохион байгуулах, эцэг эх асран хамгаалагчдад зөвлөн туслах зэрэг үйлчилгээг үзүүллээ. Мөн БЗД-ийн зарим сургуулиудын нийгмийн ажилтан нар, сургуулийн нийгмийн ажилтан нийгэмлэгийн тэргүүн Ё. Мөнхжаргал, Сэлэнгэ аймгийн засаг орлогч дарга Л. Мөнхбат, нийгмийн ажилтан нарт сургуулийн үйл ажиллагааг танилцууллаа.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …