Биелдэггүй тангарагыг өргөөд ч яахав

Төрийн албан хаагч, эмч сувилагч, цагдаа, шүүх, прокурор, эдийн засагч, сэтгүүлч гээд мэргэжил болгон өөрсдийн тангарагтай. Дипломоо гардаж авсан өдрөө бие биенээ даган уншиж улс нийгэмдээ, ард иргэддээ тангараг өргөдөг.

Мөн албан тушаалаар олгогдож байгаа тангараг гэж бий. Жишээ нь: Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний тангараг, цэргийн тангараг, засаг даргийн тангараг, төрийн албан хаагчийн тангараг, оюутны тангараг, сурагчийн тангараг, тэр ч бүү хэл үзэл бодол үйл бүтэлээрээ нэгдсэн залуусын клуб, ТББ, нэв нэгдлийн төлөөлөлүүд ч тангараг өргөнө.

b7aabc0be9037314big

Тэгвэл тангараг гэдэг үгийг Я.Цэвэлийн  “Монгол хэлний Их тайлбар толь” номноос сийрүүлбэл “батыг үзүүлэн амалдсан үг, тангараг тавих /амалдах/, ам гарах” хэмээн тайлжээ.

Үүнээс үзэхэд улс нийгэмдээ хүчээ өгнө хэмээн төрөл бүрийн хэлбэрээр тангарагладаг ч бид хэлсэндээ хүрч чаддаггүй бололтой. Хэрэв хэлсэн ярьсандаа, амласан тангарагласандаа байсан бол өдийд улс орны ирээдүй гэрэл гэгээтэйгээр байхсан. Салбар бүрт авлигагүй болж, хүн хүнээрээ, мэргэжилтэн мэргэжилтнээрээ, дарга нь даргаараа үлдэх “хөшүүрэг” нь тангараг байх байлаа.

Тангараг өргөсөн л бол жинхэнэ төрийн албан хаагч болж байгаа юм хэмээн иргэд ойлгож хүндэтгэн хүлээн авдаг ч эргээд гарах үр өгөөж нь “үнэн үү “гэдгийг мэдэрдэггүй.

download-1

Тангараг өргөж олны өмнө амлалт өгчихөөд дараа нь албан тушаал дээрээ хээль хахууль авах, хүнд суртал гаргах, ажлаа тайлбарлан хийж мэдэхгүй байх, иргэдэд үйлчлэхдээ “ялархах”, муу үйлд хутгалдах, хэл ам хийх, төрийн ажлыг амины ажлаас хойш тавих, хүнд суртал гаргах, ажил цалгардуулах зэрэг зөрчлийг бараг өдөр тутам гаргана. Үүнийг нь арын хаалгаар орж ирсэн хэн нэгэн илчлээд байна гэж бараг л үгүй.

Дандаа сайн сайхан үйлд энэ биеэ зориулна хэмээн танагараглчихаад өөрийн үйл үйлдэл дээрээ авлигын “загалмайлсан эцэг”-н дүрд тоглох залуус их байна.

Тангараг өргөсөн өргөөгүй биелүүлэхгүйгээс хойш “тангараг”-лалаа гээд баярлаад, хөөрцөглөөд байх хэрэггүй санагдлаа. Тэртэй тэргүй биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй болохоор тангараг өргөдөг шоунаасаа бас салчихая.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …