Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт шилжүүлэв

1211290002

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн  асуудал нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв.

Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан төслийн зарим зүйл, хэсэг дэх үг хэллэгийг өөрчлөх, хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч …