Монголын энхийг сахиулагчид эх барьж авчээ

 

Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах даалгавраар ажиллаж буй манай 850 энхийг сахиулагч Өмнөд Суданы ард түмний итгэлийн галыг дахин асаасан хүмүүсээр тодроод буй. Иргэний дайн, зэвсэгт тэмцлийн хөлд нэрвэгдэж итгэлийн цогоо алдаад байсан Өмнөд Суданчууд Монгол цэргүүдийг очсоноор тайван амгалан амьдарч, дахин цуглаж чадаж буйгаа нэг бус удаа илэрхийлсэн. Тэгвэл саяхан Өмнөд Судан дахь Монгол цэргийн баазаас хол амьдардаг тус улсын нэгэн иргэн эмэгтэй Монголчуудаас тусламж хүсэн очжээ. Тодруулбал, төрөх дөхсөн эмэгтэй Монгол цэргүүдээс тусламж Монгол цэргийн баазад очсон байна. Түүнийг энхийг сахиулагч манай эмэгтэй цэргүүд эх барьж авсан бөгөөд охин төржээ. Одоогоор эхийн бие сул байгаа ч түүнийг манай цэргийн эмч нар асарч байгаа юм байна. Ямартай ч, охинд манай цэргүүд “Амир” хэмээх нэр өгсөн байна. Энэ нь Суданаар “Гүнж” гэсэн утгатай үг аж.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …