Пак Гын Хег огцруулахаар боллоо

Өмнөд Солонгосын Их Хурлын гишүүд Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураалт явуулахад түүнийг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.

Санал хураалтанд Их Хурлын 300-н гишүүний 299 нь оролцсоноос 234-н гишүүн Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах саналыг дэмжсэн бол 65-н гишүүн дэмжээгүй байна. БНСУ-ын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дэх заалтын дагуу нийт 300 гишүүний 3-ны 2-оос дээш гишүүдийн саналыг үндэслэн шийдвэрдэлэг тул энэхүү шийдвэр нь хүчинтэйд тооцогдох юм.

Түүнчлэн  БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар уг шийдвэрийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл Пак Гын Хе БНСУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор огцрох юм. БНСУ-ын Үндсэн хуулийн цэц нь Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрийг хүлээн авснаас 180 хоног буюу 6 сарын дотор (ирэх оны 6 дугаар сарын 6-ны дотор) шийдвэрээ гаргах юм байна.

Хэдийгээр Өмнөд Солонгосын Их хурлын гишүүдийн тал гаруй хувь нь Ерөнхийлөгч Пак Гын Хегийн харъяалагддаг “Сенүри” намын гишүүд боловч тэдний дийлэнх нь намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчөө огцруулах ийнхүү санал өгсөн юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хетэй холбоотой дуулиан буюу Өмнөд Солонгос улсын  төрийн нууцад хамаарах бичиг баримтууд 2016 оны 10-р сарын 24-ний өдөр бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хувийн компьютерээс олдсоноор тэдний холбоотой байдал анх илэрсэн бөгөөд түүнээс хойш 50 гаруй хоногийн дараа ийнхүү Ерөнхийлөгчийг Их хурлын гишүүд албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын Ерөнхий сайд Хван Гюу Ан түр орлон гүйцэтгэхээр болж байгаа ба Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь нэг жилийн өмнө буюу ирэх 2017 оны сүүлээр явуулахаар болж байна.

 

Нинж

 

 

 

  

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …