Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор  нийслэлийн  замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу орж ирэх машины тоо ердийн үеэс 4 дахин нэмэгджээ.  Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Өнөөдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 24 болон 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин 8 сарын 25,27,29,31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07:00-21:00цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор  тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд үйлчлэхгүй. Энэ өдрүүдэд иргэд троллейбусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой юм.
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …