Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан албан тушаалаас нь огцруулсан билээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний найз байсан бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нарын хэргийг мөрдөн байцаах тусгай алба өнөөдрөөс ажлаа эхэлсэн байна.
Тус албаны дарга нь хамт ажиллах 10-н мөрдөн байцаагчийг сонгон бүрдүүлсэн бөгөөд тэд өнөөгийн байдлаар мөрдөн байцаалтад хэрэг болох нэг тонн гаруй жинтэй бичиг баримтыг цуглуулжээ.
Урьдчилсан байдлаар Ерөнхийлөгч Пак Гын Хе-г авилгал авсан, төрийн нууцад хамаарагдах бичиг баримтыг задруулсан, томоохон компанийн удирдлагуудыг сайн дурын санд мөнгөн хандив өгөхийг шаардаж дарамт үзүүлсэн зэрэг хэрэгт буруутгаж шалгах юм байна.
Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан бөгөөд эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн саатуулагдсан байгаа Жонг Ши Ху нь 2013 оны 3-аас 11-р сарын хооронд Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нартай уулзаж байсан юм байна. Тэрээр уулзалтын үеэр нууцаар бичлэг хийдэг байсан бөгөөд цагдаагийн ажилтнууд таван цаг гаруй үргэлжлэх аудио файлыг түүний таблойд компьютерээс сэргээж авсан байна.
Эх сурвалж: Mglradio.com