Хувцас загварын “Хүслэн 2017” тэмцээн амжилттай боллоо

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан хувцас загварын “Хүслэн-2017” тэмцээн ерөнхий боловсролын 17 дугаар сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээн үндэсний хувцас, гоёл, авангард загвар гэсэн 3 төрлөөр зохиогдсон бөгөөд 10 сургуулийн 255 сурагч оролцлоо. Загвар зохион бүтээгч 67 сурагч бүтээлээ туурвисныг  191 загвар өмсөгч сурагч өмсөж олны хүртээл болголоо.  Төрөл тус бүрээр эхний 5 байрыг толилуулбал:

Үндэсийн хувцас төрөлд

1-р байр 24-р сургуулийн 12 а ангийн сурагч Х.Балжинням

2-р байр 5-р сургуулийн 8а ангийн сурагч Чинмөрөн

3-р байр 23-р сургуулийн сурагч М.Есүй, Б.Дуламсүрэн, Ц.Алима, Ө.Цэндсүрэн, Г.Цэнгүүн

4-р байр 37-р сургуулийн 12б ангийн сурагч  Д.Намундарь 12б

5-р байр 17-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Энхзул

Гоёл төрөлд

1-р байр 5-р сургуулийн 12г ангийн сурагч Баясгалан

2-р байр 24-р сургуулийн 12в ангийн сурагч А.Энх-Амгалан

3-р байр 24-р сургуулийн 11г ангийн сурагч Б.Дугармаа

4-р байр 17-р сургуулийн 11в ангийн сурагч Э.Сэржмядаг, Д. Баярцэцэг

5-р байр 17-р сургуулийн сурагч У.Энхжаргал

Авангард төрөлд

1-р байр 50-р сургуулийн 12г ангийн сурагч Х.Эрдэнэсайхан

2-р байр 37-р сургуулийн 12б ангийн сурагч Анхзаяа

3-р байр 61р сургуулийн 8а ангийн сурагч Ц.Саруул

4-р байр 49-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Алтантуул

5-р байр 117-р сургуулийн 11а ангийн сурагч Ч.Мишээл

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …