Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаар

Хүүхдийн номын өргөөнөөс баасан гариг бүр зохион байгуулдаг ээлжит кино цагаар нийслэлийн 23-р дунд сургуулийн 3-г, 3-д бүлгийн 68 сурагч, 2 багш, эцэг эхийн 3 төлөөлөл, ахлах ангийн 18 хүүхдэд “Дусал ус ч амьдрал бэлэглэнэ“ танин мэдэхүйн баримтат киног үзүүллээ. Кино тайлбарыг Хүүхдийн номын өргөөний захирал Ч.Чулуунхүү хийж хүүхдүүдтэй харилцан ярилцав. Ангийн багш нар нь идэвхитэй оролцсон 10 хүүхдэд танин мэдэхүйн ном бэлэглэсэн нь хүүхдүүдэд урам өгч, шинжлэх ухаан танин мэдэхүй, сонин хачин зүйлсийн тухай баримтат киног шимтэн үзэх хүслийг улам хөгжөөх биз ээ.

Хүүхдийн номын өргөө

15380549_1839369022970355_7168051942329717249_n

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …