Бусдын эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалсан цагдаагийн алба хаагчдад талархал дэвшүүллээ

2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын 5 ханатай Монгол гэр шатаж эхэлж байсныг эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид унтраажээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Х.Мөнхзаяа, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар түргэн шуурхай очиж Онцгой байдлын алба ирэхээс өмнө галыг унтраасан байна. Бусдын амьдрал, эд хөрөнгөнд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалан цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн албан хаагчдад иргэдийн зүгээс талархал дэвшүүлж, ажилд нь амжилт хүсжээ.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …