“Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-д манай улс тав дахь удаагаа оролцсон бөгөөд энэ жил “ТОЯА” академийн 55 суралцагч зургаан ангилалд оролцож, өмнө нь гаргаж байгаагүй шинэ амжилтын эзэд болжээ. Тодруулбал, 6-аас доош насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагддагbasicангилалд А.Ангараг аваргалсан бол алтан цомын эзнээр П.Бат-Эрдэнэ, хүрэл цомыг Н.Жавхлан, Д.Сүндари, О.Мөнхжин нар тус тус хүртжээ. ХаринElementary Bангилалд алтан цомыг Ц.Тэмүүлэн, А.Аззаяа, мөнгөн цом Г.Болор, Д.Баясгалан, Х.Ирмүүн, хүрэл цом Э.Содболд,Intermediate Аангилалд алтан цомыг Ж.Жаргалан, хүрэл цомыг Б.Золжаргал, Б.Мөнгөнзул, Э.Түвшинзаяа, Ш.Ивээл, Д.Тэлмэн, Б.Билгүүн нар хүртжээ. Мөн долоогоос дээш насныхны дунд зохион байгуулагддаг Basic ангилалд Б.Номуундарь аваргалж, алтан цомыг Б.Энхсаруул, М.Төгсцогт, М.Наранбаатар, хүрэл цомыг Б.Мөнхдэлгэр нар тус тус хүртжээ.