Антонио Гутерриш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо

Орон нутгийн цагаар 12-р сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы нэгдсэн хуралдаан дээр Антонио Гутерриш тангараг өргөлөө.

Тангараг өргөснөөр тус байгууллагын ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга болж,  хурал дээр хэлсэн үгэндээ өөрчлөлтийг онцолсон юм.

Энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Томсон удирдсан ба Антонио Гутерриш “НҮБ-ын дүрэм”-ийг гартаа барин тангараг өргөхдөө:

“Үнэнч, хянуур болон авъяас чадвараараа үйл ажиллагаагаа дүрэмжүүлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг хариуцлагыг биелүүлж, НҮБ-ын ашиг сонирхлын төлөө шударгаар үйлчилнэ гэж хэлсэн байна.

Дараа нь Антонио Гутерриш үг хэлэх үеэрээ:

– Нэн тэргүүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мунд хүндэтгэл үзүүлж, тушаалд байх хугацаандаа олон салбарт гарамгай хувь нэмэр оруулсныг ихэд сайшаав.

Тэрээр:

– НҮБ нь олон талт харилцааны тулгын чулуу, хямралаас урьдчилан сэргийлэх талаар хүч тавьж ажиллах ёстой. Урьдчилан сэргийлэх болон зохицуулалтаар энх тайван, тогтвортой хөгжлийн зорилт, НҮБ-ын дотоодын шинэчлэл зэргийг биелүүлэх нь НҮБ-ын өөрчлөлтийн стратегийн гурван чухал тал юм гэж хэллээ. “Одоо НҮБ арга хэмжээ авах цаг тохиож байна. НҮБ өөрийн дутагдалтай талаа сэрж, өөрийн ажлын арга авцлаа өөрчлөх ёстой. НҮБ нь олон талт харилцааны тулгын чулуу болж, олон арван жилийн туршийн энх тайван байдалд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Гэсэн хэдий ч өнөөгийн олон өрсөлдөөн сорилтууд бидний хариу арга хэмжээ авах чадвараас давсан. Иймд өөрчлөлт хийхэд бэлэн байх ёстой юм гэж хэллээ.

Урьдчилан сэргийлэх болон зохицуулалтаар энх тайван байдлыг биелүүлэх асуудлын тухайд:

– НҮБ-ын энх тайвны үйл ажиллагааны дунд илүү тодорхой энхийг сахиулах ухагдахууныг боловсруулан, энхийг сахиулах ажлын цар хүрээний талаар эрхбиш нийтлэг ойлголтод хүрэх хэрэгтэй юм. Урьдчилан сэргийлэхээс эхлээд зөрчлийг шийдвэрлэх хүртэлх, энх тайван болон хөгжлийг биелүүлэхийг нэг цогц болгох хэрэгтэй. Энэхүү нөхцөл байдалд НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын стратегийн үйл ажиллагааны механизм, бүтцэд иж бүрэн өөрчлөлт хийх ёстой гэж хэлэв. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх тухайд:

– НҮБ-ын гишүүн орнуудад үргэлжлэн дэмжлэг үзүүлж, дэлхий нийтээрээ нягтралцаж, гишүүн орнуудад туслан нэг ч орныг хоцроохгүй байх амлалтаа биелүүлнэ. Иймээс НҮБ хөгжлийн асуудлыг ажлын гол төв болгох бөгөөд төв байр болон улс орныг НҮБ-ын хөгжлийн системд бүх талын өөрчлөлт оруулах болно гэж хэлсэн байна.

НҮБ-ын дотоодын өөрчлөлтийн асуудлаар тэрээр хэлэхдээ, ажлын гол зүйл нь ажлыг хялбарчлах, эрхийг чөлөөлөх, уян хатан ажиллах зэрэг болно. Үүнээс гадна НҮБ-ын ухуулгын стратегийг өөрчлөн, ухуулгын багаж хэрэгсэл болон тавцанг шинэчилж, дэлхийн олон газрын хүмүүс бүгд НҮБ-ын дуу хоолойг сонсож чадахаар болгоно. Тэрээр үүний зэрэгцээ өөрийн үүрэгт ажлын хугацаанд НҮБ-ын ажилчдын хүйсийн харьцааг тэнцүүлэх явдлыг билүүлэх болно гэж амласан байна.

Түүний НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх нь 2017 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …