“Би Хэн бэ”:Найдангийн Түвшинбаяр

 

Хүүхдийн номын өргөөний “Би хэн бэ” уулзалт чөлөөт ярилцлагын энэ удаагийн зочноор Бээжин 2008 олимпийн аварга, Лондон 2012 олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр уригдан оролцлоо.  Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын  23, 24, 49, 50 дугаар сургуулийн 80 гаруй сурагчид өөрийн гаргасан амжилтын тухай, хүн ер нь амжилтанд хүрэхэд юу нөлөөлдөг тухай, өмнөө тулгарсан хүнд бэрх аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж даван туулах тухай өөрийн туршлагаас хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэн, дурсгалын зураг татууллаа. Аварга маань уулзалтанд оролцсон хүүхдүүдийн гэнэн томоогүй асуулт бүрт хариулж, хүүхэд багачуудтай үе тэнгийн мэт ойр дотно харилцаж байсан нь хүүхдүүдэд тун таатай санагдсан нь лавтай. Хүүхдийн номын өргөөний хамт олны урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, шинэ оны босгон дээр сурагч хүүхдүүдэд маань урам зориг өгч, үнэтэй сургаалиа хайрласан монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг Н.Түвшинбаяр аваргадаа уншигч дүү нарынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …