Өчигдөр орой Германы нийслэл Берлин хотын томоохон худалдааны зах руу том оврын ачааны автомашинтай этгээдүүд дайран орсны улмаас 12 хүн амь үрэгдэж, 45 хүн гэмтэж бэртжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Берлин хотын төвд Зул сарын баярын бараа худалддаг, хөл хөдөлгөөн ихтэй худалдааны зах руу ачааны автомашин дайран орсон байна.
Энэ хэргийг “террорист халдлага байж магадгүй” гэж цагдаа нар үзэж байгаа аж.
Ачааны автомашинд хоёр хүн байсан бөгөөд жолоочийг нь баривчилсан бол нөгөөдөх амь үрэгджээ.
Зул сарын баяртай холбоотой бараа худалддаг захад халдлага болж болзошгүй гэж тагнуулынхан өнгөрсөн долоо хоногт анхааруулж байсан аж.