
Сүүлийн хэд хоног энэ сарын 20-ноос хойш арав хоног -50 хэм хүртэл хүйтэрнэ гэж мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл Цаг уур, Орчны шинжилгээний газрын ажилтнууд үүнийг үгүйсгэж байна.
Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хүйтэрнэ гэдэг тухайд “Ойрын өдрүүдэд бага зэрэг хүйтрэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Өчигдрөөс төвийн нутаг, өнөөдрөөс зүүн зүгийн нутгуудаар агаарын температур 5-10 хэмээр хүйтэрсэн. Харин цаашид энэ байдал үргэлжилж байгаад энэ сарын 24-ний өдрөөс эхлээд нутгийн баруун хагасаас цаг агаар тогтворгүй болж эхлэх төлөвтэй байна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд нилээд хүйтэрнэ. Гэхдээ одоо байгаа цаг агаартай харьцуулж хэлж байгаа юм шүү. Энэ хүйтрэлийн гол цөм нь зүүн аймгуудын нутгаар байх юм. Та бүхэн анзаарсан бол цасны хэмжээ ч зүүн аймгийн нутгуудаар их байх төлөвтэй, хүйтрэлийн хэмжээ ч бусад нутгуудтай харьцуулахад илүү байгаа юм. Цаг агаар -50 хэмд хүрдэг гэсэн мэдээллийг хүрнэ гээд мэдээлээд байгаа юм. Уур амьсгалын утгаараа Дархадын хотгорт -45-50 хүрдэг гэсэн уур амьсгалын мэдээн дээрээ бичсэнийг ингэж ташаа мэдээлж байна” гэлээ. Харин цаашдаа баярын өдрүүдээр буюу 29, 30, 31-нд хүйтний эрч сулрах аж.
Нинж

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл