“Монголын археологийн сонгомол өв-2” боть хэвлэгдлээ

2016 оны шилдэг бүтээл “Монголын археологийн сонгомол өв-2” ботийн нээлт өнөөдөр ШУА-ийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ болон номын зохиогч нар оролцсон юм.

Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарчээ. Улмаар тус бүтээлийг эмхэтгэн хоёр боть болгон хэвлүүлсэн нь энэ юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …