Чуй Сүн Шилийн охиныг интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ

2016122600679_0.jpg

 

Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албанаас түүний охин Жонг Ю Раг Олон улсын эрэн сурвалжлах Интерпол байгууллагаар эрэн сурвалжлуулах хүсэлт тавьжээ.

    Түүний ээж Чуй Сүн Шил нь охиныхоо нэр дээр гадаадын орнуудад компани байгуулж, уг компанийн дансанд их хэмжээний гадаад валют төвлөрүүлж байсан байна.

    Хэргийг мөрдөн байцааж байгаа тусгай албаны зүгээс энэхүү мөнгө болон түүний нэр дээрх үндсэн хөрөнгийн эх үүсвэрийг тодруулахын тулд Жонг Ю Раг эх орондоо ирж мэдүүлэг өгөхийг шаардсан аж.

    Гэвч тэрээр уг шаардлагыг хүлээн авалгүй Европийн орнуудад зугатаан яваа тул тус албаны зүгээс ийнхүү албадан саатуулж эх оронд нь авчрахаар болсон байна.

     Энэхүү ажиллагааны дагуу  бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Рагийн тухай мэдээлэл дэлхийн 170 орны цагдаагийн байгууллагуудад хүргэгдэх ба тэд түүнийг саатуулах эрхтэй болох юм.

 

Undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …