Шинэ оны босгон дээр шагналын хур буулаа

Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улс байгуулсны 105 жилийн ой 12 дугаар сарын 29-ны өдөр тохиож байгаа билээ. Тусгаар тогтнолоо сэргээсний энэхүү баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан иргэдэд төрийн одон медаль гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж тэргүүтэй албаны хүмүүс оролцож шагнал гардууллаа.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 15 хүн, “Алтангадас” одонгоор 56 хүн, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 22 хүн, “Шударга журам” медалиар 1 хүн шинэ оны баярын босгон дээр энгэрээ мялаалаа. Чингэлтэй дүүргийн ИТХын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар нийт шагнал авсан хүмүүст баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. 




 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …