БНХАУ газар нутгийн маргаантай холбоотой асуудалд буулт хийхгүй гэлээ

БЭЭЖИН. /Xinhua/. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон далай тэнгист үйл ажиллагаа явуулах эрхтэй холбоотой аливаа асуудалд манай улс буулт хийхгүй гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ.

Си Зиньпин шинэ он солигдох мөчид ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ингэж хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “БНХАУ энх тайван хөгжлийг эрхэмлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон далай тэнгист үйл ажиллагаа явуулах эрхтэй холбоотой асуудлуудын тухайд өөрийн байр сууриа тууштай хамгаалах болно” гэжээ. Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ бараг бүхэлд нь өөрийн улсын нутаг дэвсгэрт хамааруулан үздэг явдлыг үгүйсгэсэн шийдвэрийг өнгөрөгч оны долдугаар сард Гаагийн арбитрын шүүх гаргасан билээ.

Харин дотоод асуудлуудын тухайд, тэрбээр хэлэхдээ “намд хатуу хяналт тавьж, авлига авсан албаны хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран хатуу шийтгэх замаар улс төрд цэвэрлэгээ хийнэ” гээд “Хятад улсад хүмүүсийн ёс суртахуун сайжирч байна” гэжээ.

Улиран одож буй 2016 онд манай улсад томоохон гамшиг, осол боллоо гэж тэрбээр мөн хэлээд “Хятад улсын өмнө олон сорилт тулгарч байна” гэсэн байна.

Ард түмний амьжиргааны түвшинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах болон бусад асуудлыг шийдвэрлэхийн төлөө би илүү шаргуу ажиллах болно гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …