Туркийн хамгийн том хот Стамбулын нэгэн шөнийн клубт шинэ жил тэмдэглэж байсан 700 гаруй хүн рүү сантагийн хувцас өмссөн этгээд гал нээсний улмаас 39 хүн амь үрэгдэж, 69 гаруй хүн шархадсан байна. Уг халдлага Стамбул хотын Ортакой дүүргийн “Рейна” шөнийн клубт орон нутгийн цагаар шөнийн 01:30 цагийн үед гарсан бөгөөд гэмт этгээдийг тусгай албаныхан одоо хүртэл хайж байна. Амиа алдсан 39 хүний дотор 15 гадаадын иргэн байгаа ба Саудын Араб, Марокко, Ливан, Ливийн иргэд байгаа аж.