Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл Мэндийг дэмжих жил” болгон зарлалаа

Чингэлтэй  дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбараа тэргүүлэх чиглэл болгон тодорхойлоод байна.   Энэ утгаараа дүүргийн Засаг дарга  2017 оны анхны А/01 тоот захирамжаараа  иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох, иргэний бүртгэл мэдээлэлд суурилсан эрүүл мэндийн цахим санг хөгжүүлэх зорилгоор 2017 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлалаа.

Орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, иргэдийн оролцоог ханган, төрийн болон Олон улсын байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт үүрэг  болголоо.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …