
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд ирэх хоёрдугаар сард Япон Улсад айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж.
Мөн Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ. Японы Засгийн газраас Монголын Засгийн газрыг Олон улсын валютын сан /ОУВС/-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналаа илэрхийлээд байгаа юм.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл