Блүүмбергийн шинжээчид 2016 оны хамгийн сайн ба хамгийн муу үзүүлэлттэй валютуудыг тодруулсан байна.
Хамгийн муу валютаар Египетийн паунд тодорсон бол хамгийн сайн валютаар ОХУ-ын рубль шалгарчээ. Египет улсад үүссэн эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал үндэсний валютад нь нөлөөлсөн бол газрын тосны үнийн сэргэлт Оросын рублийн чансааг сайжруулсан байна.

Хамгийн муу үзүүлэлттэй 10 валютын наймдугаар байранд Монгол төгрөг жагсчээ. Египет, Монголын валюттай цуг Суринам, Венесуэл, Нигери, Мозамбик, Сиерра Леон, Конго, Ангол, Гвинейн үндэсний мөнгөн тэмдэгтүүд сүүлийн 10 байрыг эзэлсэн байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл