Хятадад савласан цэвэр агаарыг 115 доллараар борлуулж байна

Хятадын хэд хэдэн бүс нутагт агаарын  бохирдол  хэт нэмэгдсэнтэй  холбоотойгоор  аюулын улаан түвшинг  зарлаад  байна. Тодруулбал  Хятадын  нийслэл  Бээжин  хотоос  гадна  Тяньжин,  Хэнань мужийн  зарим хэсэг, Хэбэй, Шаньдун,  Анхой мужуудад  аюулын хамгийн  өндөр түвшинг зарлажээ.  Эдгээр  хот  мужуудад  хэт  их утаанаас болж  үзэгдэх орчинг  50 метрээр  хязгаарлаж  байна. Аюулын улаан  түвшинг өчигдөр өглөөний 8 цагаас,  маргааш  өглөөний ,  цаг хүртэл  зарлаж  байгаа юм байна. Хятадын  ус цар  уур, орчны  шинжилгээний газраас  өнөө  өглөө мэдэгдэхдээ  аюулын түвшинг  ийнхүү  өндөрсгөсөн  мужуудад  Шаньси,  Цзянсу багтаж  байна.   Энд  үзэгдэх орчин  мөн л  хязгаарлагдаж  200 метрт   хүрчихээд  байгаа юм байна.

Агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор дэлхийн улс үндэстнүүд маш олон санаа гаргах болсон. Түүний нэг нь цэвэр агаарыг савлаж, худалдан борлуулах юм. Анх 2015 оны 12-р сард Канадын Vitality Air компани савласан агаарыг Хятадын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Уг цэвэр агаар нь одоо ч Хятадын зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байна. Савлагааны хэмжээнээс хамаараад 14-20 долларын үнэтэй худалдаалагдаж байна.

Түүнчлэн Английн нэгэн компани  ч энэхүү бизнесийг эхлүүлээд байна. Хятадын баячуудын дүүрэгт тус компани шилэнд савласан цэвэр агаараа борлуулж эхэлсэн бөгөөд Английн али муж хотоос цэвэр агаараа цуглуулснаас хамаараад, шилэн савлагаатай 580мл орчим агаар нь 80-115 долларын үнэтэй худалдаалж байна. Энэхүү шилэн савлагаатай агаар нь худалдаанд гарсан даруйдаа 180 ширхэг борлуулагджээ. Түүнчлэн Австралийн компаний мөн савласан агаар гаргаж байгаа. Энэхүү савласан агаар нь австрали доллараар 19 долларын үнэтэй юм.

 

mnb.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …