Туркийн хамгийн том хот Стамбулын шөнийн цэнгүүний газар террорист халдлага гарснаас хэдхэн хоногийн дараа тус улсын гурав дахь том хот Измирт өнгөрөгч 5-ны өдөр дахин халдлага гарч, одоогийн байдлаар хоёр хүн амь үрэгдэж, 10 хүн шархдаад байна.
Автомашинтай энэхүү халдлагын дараа Измир мужийн дарга Ерол-Аидиз “Дэлбэрэлт Измир хотын дүүргийн шүүхийн байрны өмнө болсон. Орон нутгийн цагаар 5-ны өдрийн 16:00 цагийн үеэр эргүүл хийж байсан цагдаа нар нэг сэжигтэй авто машиныг байцаах үед террорист этгээд автомашин дахь тэсрэх бодисыг дэлбэлж, цагдаатай буудалцаж, шүүхийн байранд дайран орохыг завдсан” гэсэн юм
.
Үүний зэрэгцээ, хэрэг үйлдсэн хоёр этгээд газар дээрээ амиа алдаж, өөр нэг этгээд зугтсан байна. Одоогоор энэ халдлагад ямар нэг байгууллага хариуцлага хүлээгээгүй байна.