Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгахыг хүсэв

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдод томуу, томуу төст өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай албан бичгийг хүргүүлсэн байна. Уг албан бичигт нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний  халдвар эрс нэмэгдэж, лабораторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 65 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авахад хүрээд байгааг дурджээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн тохиолдолд хязгаарлалтын арга хэмжээ авахыг зөвлөсний дагуу Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг цэцэрлэг, бага дунд сургууль болон их дээд сургуулиудын хичээл, амралтыг зохицуулах, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрын ажиллах цагийг богиносгох зэрэг арга хэмжээг яаралтай авахыг хүссэн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг цэцэрлэг, ЕБС болон их дээд сургуулиудын амралтын хугацааг сунгахыг хүссэн байна.

Нинж

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …