БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор боллоо

Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.

Хятадын Үйлдвэр Худалдааны банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн 3 жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй oлон улсад нэр хүнд бүхий банк юм.

Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй юм.

Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банкБНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх зөвшөөрлийг олгосноор Монгол Улс нийтдээ гадаадын банкны нийт таван Төлөөлөгчийн газартай боллоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …