Гадаадад суралцсанаар бий болдог 9 давуу тал

Оюутан байхдаа гадаадад сурах нь үнэлж баршгүй давуу талуудтай. Эдгээр давуу талууд нь:

1.Хорвоо дэлхийтэй танилцах

Танд санал болгох хамгийн том зүйл бол дэлхийтэй танилцах. Гадаадад суралцсанаар тэс өөр орчин, соёл, ёс заншил, үйл амьдралыг биеэр мэдэрдэг.

Мөн та тухайн оронтой танилцаад зогсохгүй хөрш орнуудад ч зочилж болно. Тухайлбал та Франц улсад суралцвал Лондон, Барселон, Ром зэрэг Европ тивийн бусад орнуудад зочлох боломжтой.

2.Боловсрол

Та өөр хэлбэрийн боловсролыг эзэмших боломжтой. Хичээлүүд нь таны эх орноос арай өөр арга барилаар явагддаг. Та тухайн орны хүмүүс, ёс заншил, соёлыг ойлгож чадвал боловсролын системд бүрэн нэвтэрч чадна. Таны нэн түрүүний зорилго бол боловсрол эзэмших тул сургуулиа зөв сонгох нь хамгийн чухал.

3.Шинэ соёлтой танилцах

Гадаадад суралцаж буй залуусын дийлэнх нь анх удаагаа төрөлх гэрээ орхин яваа залуус байдаг. Тэд зочин орондоо очмогц соёлын ялгаатай байдлыг хараад гайхширдаг. Таныг тэс өөр хоол, ёс заншил, соёл, нийгмийн уур амьсгал хүлээн авдаг.

Тухайн орны ард иргэд, түүхийн талаар илүү сайн мэддэг болж, тэднийг таашаан хүндэтгэж эхэлдэг. Амьдралын тэс өөр хэв маягийг өөрийн нүдээр гэрчилнэ.

4.Хэлний мэдлэгээ сайжруулна

Гадаад суралцсанаар гадаад хэлээ давхар сайжруулдаг. Таны шинэ хэлэндээ уусан ороход хүргэдэг. Үүнээс сайн сурах арга гэж үгүй билээ.

Өдөр тутамдаа хэлээ сайжруулах дадлага хийхээс гадна таны суралцах сургуулиас хэлний бэлтгэлийн хичээлүүдийг санал болгодог.

5.Ажлын амьдралд шинэ боломж

Та суралцах хугацаагаа дуусгамагцаа соёлын талаар шинэ үзэл бодолтой, хэлний мэдлэгтэй, сайн боловсролтой болж, цаашид суралцах хүсэл сонирхлыг өвөртлөн гэртээ харьдаг. Эдгээр нь ажил олгогчдыг ямар ихээр татдаг болохыг тайлбарлах шаардлагагүй байх.

6.Шинэ сонирхолтой болно

Гадны оронд суралцах нь өмнө нь хэзээ ч мэддэг байгаагүй цоо шинэ адал явдал, сонирхол, хоббиг өгч чаддаг. Та нээж амжаагүй чадвараа ч нээж магадгүй. Тухайлбал та цанаар гулгах, усан спорт, гольф гээд л төрөлх орондоо хичээллэх боломжгүй байсан спортоор хичээллэж, амжилт гаргаж ч болно.

7.Насан туршийн найзуудтай болно

Гадаадад суралцсанаар насан туршийн нөхөрлөлийг олж чадна. Учир нь та зочин орны оюутнуудтай хамт суралцаж, хамт амьдардаг. Эдгээр нь бие биенийгээ сайн таньж, үүрд үргэлжлэх нөхөрлөлийг бэхжүүлэхэд түлхэц үзүүлдэг.

Хичээллэх хугацаагаа дуусгасны дараа ч гэсэн холбоо таслахгүй байхыг хичээх хэрэгтэй.

8.Хувийн хөгжил

Та жинхэнэ өөрөөрөө байх боломжтой. Гадны орон суралцсанаар биеэ даасан болдог. Өөр соёлыг суралцах далимаар өөрийгөө танин мэддэг. Зарим үед хэцүү байдаг. Учир нь шинэ орчин нөхцөлд дасан зохицох нь бас л нэг асуудлыг шийдэж байгаа хэрэг юм.

9.Амьдралын туршлага

Яагаад гадаадад суралцах вэ? Ихэнх оюутнуудын хувьд гадны оронд удаан хугацаагаар аялах анхны боломж нь байдаг. Та хувьд ажилд орж, сургуульд суралцах нь ганц боломж нь энэ ч байж мэднэ.

Энэ боломжийг ашиглаж, дэлхийгээр хэрэн хэс. Гэхдээ шинэ соёлд суралцах ёстойгоо мартаж болохгүй. Гадаадад суралцах нь энгийн нэг туршлага биш шүү.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …