Г.Уянга: Дээрэм хийж байна шүү

УИХ-ын гишүүн асан, ТТЭНН-ын дарга Г.Уянга дараах мэдээллийг бидэнд илгээлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Маргааш  УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулж ЗГ-ын байгуулсан ОУ-ын гэрээг УИХ хүчингүй болгох заалтыг авч хаях гэж байна! Таван Толгойг зарах ажлын бэлтгэл! Энэ хууль батлагдвал байгаа нөөцөөрөө Монголын нэг иргэнд 11 сая доллар оногдох Тавантолгойн орд Шинхуатай хамтарсан цөөн хүний гарт очих зам шулуудна! Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзаж нэг сэдвээр дагнасан нь энэ луйвраа халхавчлахыг оролдож байна! Бүх хүн бүх анхаарлаа ийш чиглүүлэх цаг!
Биднээс Тавантолгойгоос ч илүү баялаг-Оюутолгойг хулгайлсан, Эрдэнэтийг хулгайлсан, одоо Тавантолгойг!
Ингэх гэж л сонгууль луйвардаж 65 суудал нэг намд өгсөн, ингэх л гэж Гадаад хэргийн сайдаар MCS-ийн шууд төлөөний хүнийг томилсон, тоглоомын Ерөнхий сайд томилсон, Тагнуул, цагдаагийн удирдлагыг солих эрхийг Ерөнхий сайдаас булаан авсан, чухам ингэх л гэж АТГ-ын удирдлагыг өөрийн хүнээ байлгасаар байна. Одоо буухынхаа өмнө бүх ажлаа гүйцэлдүүлж байна. Та нар яагаад ийм хүлцэнгүй юм бэ?!!! Дээрэм хийж байна шүү дээ!!!
Яаралтай УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн утас, пэйж, профайл, твиттер акаунт руу бүгд мессэж илгээж эсэргүүцье! Хэрэв үүнийг зогсоохгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж өргөн жагсаал цуглаан зохион байгуулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийг огцруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож С.Жавхлан гишүүндээ дэмжлэг өгөх нь чухал байна!!!
Гантөмөрийн Уянга

Санал болгох мэдээ

“Хайрын домог” уран сайхны кино 5-р сарын 10-нд нээлтээ хийнэ

UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс …