Хүүхдийн номын өргөөнд ном хандивлалаа

Тайванийн Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд 200 гаруй хүүхдийн номыг хандивлалаа. Эдгээр номуудыг Тайванийн ард иргэдээс цуглуулсан бөгөөд Хятад, Англи хэл дээр хэвлэгдсэн шинжлэх ухаан, танин мэдэхүйн, сурган хүмүүжүүлэх, ахуй соёлыг тусгасан, дэлхийн уран зохиолын хүүхдийн номууд багтсан байна.

Энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Тайваны Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хүүхдүүдийн сурч мэдэх эрхийг дээдэлж, номын сангийн өв санг өргөжүүлэн ажиллаж байгаад Тайвань улсын төлөөлөгч дүүргийн удирдлагуудад талархал илэрхийллээ. Мөн Тайванийн гэр бүлийг дэмжих сангаас хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан юм.

Санал болгох мэдээ

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив

​УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.26/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 12 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж, долоон …