Өмнөд Солонгосын “Samsung” группийн дэд Ерөнхийлөгч И Че Юнг Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой авилгалын хэргээр цагдаагийн газарт дуудагдаж, мэдүүлэг өгчээ.
Тэрээр хэргийг шалгаж байгаа цагдаагийн газарт өчигдөр өглөөний 10.00 цагт очиж, 22 цагийн турш мэдүүлэг өгсөн байна.
“Samsung” группийн дэд Ерөнхийлөгч И Че Юнг нь группийнхээ харъяа хоёр хувьцаат компанийг 2015 онд нэгтгэсэн ба ингэхдээ Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн тусламжтайгаар Засгийн газраас дэмжлэг авсан гэж буруутгагдаж байгаа юм.
Харин хариуд нь бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн Герман улсад байгуулсан компанид “Зөвлөлгөө авах үйлчилгээ” нэрээр 220 тэрбум вон шилжүүлсэн, түүний санаачилсан спорт, урлагийг дэмжих санд 20 тэрбум 400 сая вон хандивласан төдийгүй охин Жонг Ю Ра нь морь худалдан авахад зориулж 7 тэрбум 800-н сая вон бэлэглэсэн гэж сэжиглэгдэж байгаа ажээ.
Хэрвээ “Samsung” группийн дэд Ерөнхийлөгч И Че Юнг уг хэрэгт буруутай гэдэг нь батлагдвал Ерөнхийлөгч Пак Гын Хэ уг хэргийн хамсаатан болж, хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна.
Mglradio.com